ТББ-уудын нэгдсэн зөвлөлийн Урлаг соёлын менежмент, аялал жуучлалын хорооны дарга
Европ-Монголын Нийгэмлэгийн Дэд тэргүүн, Британийн Монголчуудын Холбооны УЗ-ийн гишүүн, Цахим Өртөө холбооны гишүүн Ж. Өнөрмаа нь Лондон хотод амьдардаг. Орчуулга, консалтинг, урлагийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн компaнийг 2007 онд байгуулахаасаа өмнө Британийн Засгийн газарт үйлчилгээ үзүүлдэг орчуулгын компанид Бичгийн болон шүүхийн орчуулгын хэлтсийн даргаар таван жил ажилласан. Монголд УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс болон Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төвд олон улсын харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан өндөр туршлагатай; Хэл шинжлэлийн ухааны бакалавр (1991), Бизнесийн удирдлагын магистрын курс (2007-2009), мөн Уэстминстерийн Их сургуулийг Дипломат судлал, олон улсын харилцааны магистр (2001) цолтой төгсөхдөө “Европын Холбоо ба Ази: Европын Холбоо, Монгол Улсын харилцааны хэтийн төлөв” сэдвээр зэрэг хамгаалсан. Ж. Өнөрмаа нь Монголын урлаг, соёл Лондонд" ашгийн бус төрийн бус байгууллагынхаа шугамаар “Монгол” брэнд, Монгол соёлын өвийг Британи болон Европын бусад орнуудад байнга сурталчилдаг: http://mongolianartlondon.wordpress.com
Мөн Монголд хөрөнгө оруулагчдад зөвлөлгөө өгч, хамтран ажилладаг.

Twitter, Facebook and LinkedIn