Удирдах зөвлөлийн гишүүн.

Завхан аймгийн Их уул суманд 1972 онд төрсөн. Улиастай хотын 10 жилийг 1990 онд төгсөөд, УБДС-ийн физик, мэдээлэл зүйн ангид суралцаж байхдаа 2-р курсээс Хятад-Монголын засгийн газар хоорондын оюутны тэтгэлэгт сургалтанд шалгарч Бээжин хотын биеийн тамирийн их сургуулийн ширээний тэннисний дасгалжуулагч багшийн ангийг 1996 онд биеийн тамирийн багш, ширээний тэннисний дасгалжуулагч мэргэжилээр төгссөн. Энэ хугацаандаа Бээжин хотын Олон улсын дунд сургуульд (ОУДС-д) биеийн тамирийн багш, математикийн орлогч багшаар 5 жил ажиллаж байгаад 1999 оноос АНУ-ын Иова мужийн Хойд Иова их сургуулийн урилгаар Эрүүл мэнд, биеийн тамирийн тэнхимд багшлахын зэрэгцээгээр магистерийн зэрэг хамгаалсан. 2001 оноос ХБНГУын Мюнхэн хотын ОУДС болон Jan-Amos-Comenius сургуулиудад биеийн тамирийн болон Хятад хэлний багш, Munich Business School- д Хятад хэлний багшаар тус тус өнөөг хүртэл ажиллаж, амьдарч байна. Гэр бүл 3 xүүxэдтэй. 2007 оноос Мюнхэн хотын "Од " монгол сургуулийг нээж ажиллуулж байна.

Twitter, Facebook and LinkedIn

Additional Info