Удирдах зөвлөлийн гишүүн.

ТББ-уудын нэгдсэн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн 1984 онд Завхан аймгийн Яруу суманд малчны гэр бүлд төрсөн. 1993-2000 онд Завхан аймгийн ЭО Нэрэмжит “ЧЭ Цогцолбор” сургуульд сурсан ба 2000-2002 МУИС-ийн лицей, 2006 онд МУИС-ийг Математик, компьютер загварчлал мэргэжлээр төгссөн. - 2006-2007 онд “Bran Brand” viva студид зураглаач, Эвлүүлэгч, компьютер графикч - 2008-2009 онд БНТУ-ын Истанбул хотод ‘BRAVO’ сэтгүүлийн газар компьютер графикч - 2009-2010 онд БНТУ-ын Истанбул хотод ‘FPA’ хэмээх тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээлэлийн албанд зураглаач, - 2010-2011 онд БНТУ-д Истанбул хотод “Best Brothers” ба “TVNET” TV-д зураглаач, эвлүүлэгч, компьютер графикч - 2011-2013 онд БНТУ-д Истанбул хотод “Best Brothers” ба “TVNET” TV-д дүрсний найруулагч -2013 оноос эхлэн БНТУ-ын үүрэн телефоны анхдагч оператор “TURKCELL” компаний урдирдах зөвлөлд зураглаачаар ажиллаж байна. Дээрх ажлыг хийхийн зэрэгцээ монголчуудынхаа тусын тулд хэвлэл, мэдээллийн салбарт орон зайгаа ажиллаж эхэлсэн болно. Сүүлийн жилүүдэд Монгол, Түрк хоёр орны хамтын
ажиллагаа эрчимтэй өргөжиж, монголчууд Түрк улсад ажиллаж амьдрах, аялах, сурах сонирхол нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Түрк улсад албан бус тоогоор нийт 3000 гаруй Монгол иргэд ажиллаж, амьдарч, сурч байна. Тэдэнд хоёр орны хөгжил, улс төр, нийгэм соёлын цаг үе, үйл явдлын болон өдөр тутмын мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор 2012 оны 11 сараас эхлэн Түрк дэх монголчуудад зориулсан “МОНГОЛ” нэртэй 8-12 нүүр бүхий сонинг төрлөх хэлээрээ эрхлэн гаргаж 15 дугаараа уншигчдынхаа гарт хүргээд байна. Өнгөрсөн сонин Түрк дэх монголчуудынхаа дуу хоолойг “Чөлөөт микрафон” булангаар, Истанбул хот төдийгүй Европын орнуудад амьдарч буй монголчуудын ажил амьдрал, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хүний мөн чанар гэх мэт зайлшгүй хөндөгдөх сэдвээр чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх боломжийг “Хөндөх сэдэв” буланг ажиллуулж байна. Эх нутаг, орон гэрээсээ хол суугаа монголчууддаа сэтгэлийн дэм, амьдрах итгэл найдвар өгөх, төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг шуурхай хүргэх зорилгыг гол бол болгож ирлээ. Мөн Түрк улсад ирээд удаагүй, хэлний бэлтгэл, күрсэд суух боломжгүй оюутан залуус, иргэдэд зориулан анхан шатны түрк хэлний мэдлэг олгохоор “Түрк хэлний хичээл” гэх мэт монголчуудынхаа хэрэгцээт мэдээ мэдээллээр хангах сонины булангууд маань улам баяжиж нэмэгдсээр байна. Улмаар сонин гарган мэдээлэл хүргэх хүрээгээ тэлэн Түрк улсад төдийгүй дэлхийн бусад улс оронд ажиллаж амьдарч, сурч байгаа нийт монголчууддаа цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэй хүргэх зорилгоор Түрк болон Европын улс орнуудад анхдагч “Ай Монгол” интернет радиог үүсгэн байгуулж, Истанбул хотоос шууд эфирээ цацаж эхлээд жил гаран боллоо. Бид Түрк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудын 10-13% болох 1,5-6 насны нийт 147 хүүхэдийн, 64,6% буюу 95 хүүхэдийг сургуулийн өмнөх боловсрол олгох тулд бага, дунд, ахлах гэсэн 3-н анги гаргахаар төлөвлөв. 2014 оны 10 сарын 13-нд эхний анги болох 20 хүүхэдтэй дунд, ахлах гэсэн 2 ангийг нээн ажилуулаад байна.

Twitter, Facebook and LinkedIn

Additional Info