Бизнесийн хегжлийн хорооны дарга
Канад-Монголын худалдааны танхимын гуйцэтгэх захирал Болор нь аливааг бие даан санаачлан нийгмийн салбарт бизнес эхлүүлж цааш нь үр дүнтэй хөгжүүлэгч залуу нэгэн. Тэрээр нийгмийн олон төрлийн бүлгүүдтэй ажиллах сонирхолтой бөгөөд олон талаас нь тунгаан шийдвэр гаргах орчинд илүү сайн амжилттай ажилладаг. Тус танхимд гүйцэтгэх захиралаар ажиллахын зэрэгцээ Болор нь Монголын уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготой Монголын уул, уурхай дахь эмэгтэйчүүд нэртэй төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Урьд нь Монголын төрийн мэдлийн Эрдэнэс Таван Толгой компанид гадаадын санхүүгийн зах зээл дээр хувьцаа гаргаж, хөрөнгө босгох
асуудлыг хариуцан ажиллаж байв. Канадад байх хугацаандаа Болор Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй нэгэн канадын компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй коксжих нүүрсний орд газар эзэмшдэг Монголын компаныг худалдан авах асуудлаар зөвлөгөө өгсөн. Канадын Үнэт цаасны биржид санхүүгийн шинжээчээр ажиллаж эхэлсэн үеэс санхүүгийн болоод уул уурхайн хөрөнгө оруулалтын салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мөн АНУ-ын Чикаго хотод байрлах H&R Block санхүүгийн компанид татварын асуудал хариуцсан зөвлөгчөөр ажиллаж байсан. Болор Канадын Викторийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, Польшийн Варшавийн Их сургуульд Олон улсын эдийн засгийн чиглэлээр Магистр, Бакалаврийн зэрэг хамгаалсан. Англи, Польш, Орос хэлтэй.

Twitter, Facebook and LinkedIn