Зөвлөх / ТББ-уудын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах /2016 оны 1 сараас 2017 оны 6 сар /

Товч намтар

Долгорын Гүнцэцэг нь 1975 онд  Улаанбаатар хотноо төрсөн.

Оршин суугаа улс: ХБНГУ
Ажилладаг байгууллага :Мюнхен хотын Людвиг
Максимиллианы их сургууль
Албан тушаал : Эрдэм шинжилгээний ажилтан
И-мэйл : guntsetseg@vma-ev.com
Төгссөн сургууль

МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургууль
Штуттгарт хотын их сургууль

Мэргэжил : Хэл шинжлэлийн ухааны судлаач (лингвист) болон
герман судлалын магистр, багш, орчуулагч

Мэргэжлийн зэрэг Хэл шинжлэлийн ухааны доктор
/ эрдмийн цол хэргэм Герман судлалын магистр

Боловсрол:
1993 онд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн 50-р дунд сургуулийг төгссөн. (Герман хэлний анги)
1993 – 1997 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн герман судлалын ангид суралцаж герман хэлний батш, орчуулагчийн мэргэжлээр төгссөн.
2000 – 2006 онд Штуттгарт хотын их сургуулийн Герман судлал болон хэл шинжлэлийн чиглэлээр суралцан магистр зэрэгтэйгээр төгссөн ба мөн уг сургуульдаа 2012 онд хэл шинжлэлийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:
1997 - 1998 онд УБ хотод гадаад хэлний сургалтын төвүүд болон компаниудад
Герман хэлний багш, орчуулагч,
2006 - 2014 онд Штуттгарт хотын их сургуульд хэл шинжлэлийн судалгааны төслүүд
дээр эрдэм шинжилгээний ажилтан,
2012 оноос эхлэн Мюнхен хотын Людвиг Максимилианы их сургуулийн Финлянд,
Унгар судлалын тэнхимд монгол хэлний судалгааны төсөлд эрдэм шинжилгээний
ажилтан

Нийгмийн идэвх:
2009 онд Штуттгарт хотод Монгол Академичдын Холбоо ТББ-ыг үүсгэн байгуулалцан, 2009 – 2011 он хүртэл тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2011 оноос эхлэн удирдах зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байгаа.
2014 оноос ХБНГУ дахь монгол болон монгол-германы ТББ-уудын зөвлөл болон Хилийн чанад дахь монголчуудын Зөвлөл ТББ-ын Боловсролын хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй.